Сэргэлэн дэд станц

Сэргэлэн дэд станц

✨Ричвелл Инженеринг компани нь ⚡️220/110/35 кВ-ын 2*125МВА чадалтай “СЭРГЭЛЭН” дэд станцын Барилга Угсралтын төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

"Сэргэлэн" дэд станц нь:

🔴220кВ-ын 11 ячейк

🔵110кВ-ын 13 ячейк

🟢35кВ-ын 5 ячейк бүхий схемтэй.

Барилга угсралтын ажлын үе шатны талаар онцолвол

Төслийн хүрээнд нийт 50 гаруй Инженер техникийн ажилчид, 15 хүнд машин механзм , бараа материал тоног төхөөрөмжийн 240 гаруй уртын ачаа тээвэр хийгдэж төслийн гүйцэтгэл 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэхүү дэд станц нь 220кВ хүчдэлийн түвшинтэй анхны РХА-н дижитал удирдлага хяналтын шийдэлтэй бөгөөд төхөөрөмжүүдийг дижитал дэд станцын шийдэл, туршлагаараа дэлхийд тэргүүлэгч NR electric компаниас нийлүүлж байна.