"Ричвелл Инженеринг" ХХК нь 2012 оноос хойш Эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт зураг төсөл, төсөв боловсруулах, барилга, эрчим хүчний шугам сүлжээ, дэд станцын угсралт, материал тоног төхөөрөмж нийлүүлэлт, төслийн удирдлагын менежмент болон бусад инженерингийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн тасралтгүй идэвхтэй бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Бид чадварлаг туршлагатай 100 гаруй инженер техникийн ажилтнуудтай хүчирхэг багийг бүрдүүлэн, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан инженерингийн иж бүрэн шийдлээр хангаж Монгол улсынхаа хөгжил дэвшил, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулж, үнэ цэнийг бий болгохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
"Ричвелл Инженеринг" ХХК нь олон улсын нэр хүндтэй түншүүдтэй хамтран ажиллаж, дэлхийн шилдэг туршлагыг төсөл бүрд нэвтрүүлж, ногоон инженерчлэл, инновац, BIM технологийн нарийвчлалыг ашиглаж төслийн аюулгүй, ашигт ажиллагааг хангах найдвартай түнш юм.
Бид Инженерингийн иж бүрэн шийдлээр хангаж үнэ цэнийг бий болгоно