"Ричвелл Инженеринг" ХХК нь дэлхийн тэргүүлэх реле хамгаалалт, автоматжуулалт удирдлагын системүүдийг судалж шинэ технологиуд болон шийдлүүдийг салбар нэгжүүдэд амжилттай нэвтрүүлж байна. Монгол улсын эрчим хүчний системд анх удаагаа 110кВ-ын агаарын шугамын 4 төгсгөлт дагуу дифференциал реле хамгаалалтын шийдлийг нэвтрүүлж АШ-109,110-д систем үүсгэгч 7 дэд станцыг хамруулан шугамын үндсэн хамгаалалт SEL-411L релег суурилуулж ажиллагаанд оруулсан. NR Электрик компанийн реле хамгаалалт, автоматжуулалт, HMI программ, хяналт мэдээллийн СКАДА системийг ЦДҮС ТӨХК-ийн 110/10кВын 2*40МВА чадалтай “Шонхор” дэд станцад иж бүрнээр амжилттай нэвтрүүлсэн болно. NR Электрик компани нь дэлхийн эрчим хүчний систем дахь реле хамгаалалт автоматжуулалт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инженерчлэлийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай тэргүүлэгч компанийн нэг юм. Бид NR Электрик компанийн реле хамгаалалт, автоматжуулалтын системийн бүтээгдэхүүн нийлүүлэлт угсралт, ашиглалтад оруулах туршилт болон засвар үйлчилгээ зэрэг бүх үйлчилгээг албан ёсоор үзүүлж байна. Эрчим хүчний системд холбогдох томоохон чадлын цахилгаан цэнэгт хуримтлуурын систем, реактив чадлын компенсаторийн тооцоолол шийдэл боловсруулж, угсралт туршилт тохируулга хийх үйлчилгээг нийлүүлэн ажиллаж байна