Төслийн нэр: Төв аймаг Сэргэлэн сум Хөшигийн хөндий дэх “АэроСити” шинэ хотын цахилгаан хангамжийн 220/110/35кВ-ын 2*125МВА чадалтай “Сэргэлэн” дэд станцын барилга угсралтын ажил.
Захиалагч: Эрчим Хүчний Яам
Төслийн товч танилцуулга: Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг орших “ЧИНГИС ХААН” ОУНБ-ын дэргэд Хөшигийн хөндийд шинээр төлөвлөгдсөн АэроСити, Ложистик төв, Шинэ-Зуунмод, Майдар гэх хотуудын цахилгаан хангамжийг хангах 220/110/35 кВ-ын 2*125МВА чадалтай “СЭРГЭЛЭН” дэд станцын барилга угсралт, туршилт тохируулгын ажил
Гүйцэтгэсэн ажил үүрэг:
220/110/35кВ-ын ил хуваарилах байгууламжийн тоноглолуудыг угсрах, туршилт тохируулга хийх
Реле хамгаалалтын иж бүрэн холболт, тоноглол суурилуулалт, туршилт тохируулгын ажил
Дэд станцын зам талбай, үерийн далан хийх
Дэд станцын удирдлагын байрны барилга угсралтыг гүйцэтгэсэн.